Манай хамт олон

Б.Мөнхжаргал

“Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

Б.Мөнхжаргал, “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

Б.Мөнхжаргал Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал төслийн Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн © TNC

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Төслийн менежмент ба хяналт үнэлгээ

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

Б.Мөнхжаргал нь 2023 оноос хойш Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал төслийн Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрээр төслийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, үнэлгээ хийж, төслийн хэрэгжилтийн үр дүн, сургамж, сайн туршлагыг баримтжуулах үүрэгтэй. Тухайлбал төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд улирал, хагас жил, жилээр хяналт тавьж төслийн зорилго биелж буй эсэхийг тайлагнадаг. Б.Мөнхжаргал нь төслийн үр дүнгийн мэдээллийг бүрэн гүйцэт цуглуулах тайлагнах явдлыг хангахын тулд төслийн ажилтнууд, гэрээт зөвлөх мэргэжилтнүүд, зорилтот сумдад ажиллах орон нутгийн зохицуулагчид болон орон нутгийн иргэдтэй нягт холбоотой ажилладаг.

Тэрээр, TNC байгууллагад ажиллахаас өмнө Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэх төслийн ажилтан, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай байгаль орчны зөвлөх компаниудад байгаль орчны үнэлгээний мэргэжилтэн, байгаль орчны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Б.Мөнхжаргал нь Манчестерийн Их сургууль ба Төв Европын Их сургуулийн байгаль орчны менежментийн магистр ба Монгол улсын Их сургуулийн биотехнологийн бакалавр зэрэгтэй.

+ Бүтэн намтар харах - Намтарыг багасгах