Манай хамт олон

Ц.Мөнхбаяр

“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийн захирал

Ц.Мөнхбаяр, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн захирал

Ц.Мөнхбаяр Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн захирал © TNC

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Төслийн удирдлага, Санхүү, эдийн засгийн бодлого

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Email:

Намтар

Ц.Мөнхбаяр нь “Өнө Мөнхийн Монгол - Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр” төслийн зохицуулагч, менежер, захирлаар 2021 оны 9 дугаар сараас эхлэн ажиллаж байна.

Тэрээр ТNC байгууллагад ажиллахаасаа өмнө төсөв, санхүүгийн бие даасан зөвлөх, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, Монгол банканд ахлах эдийн засагч, хэлтэс, газрын захирал, Сангийн яаманд мэргэжилтнээр тус тус ажилласан.

Ц.Мөнхбаяр нь макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн.

Ц.Мөнхбаяр МУИС-ийн эдийн засгийн бакалавр, Япон Улсын Бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн Төрийн эдийн засгийн бодлогын магистр, мөн Австралийн үндэсний их сургуулийн Санхүүгийн магистрын зэргийг тус тус хамгаалсан.

+ Read full biography - Collapse biography