Б.Долгор
Уур амьсгалын нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдэл төслийн мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Хөрсний амьсгал, Хөрсний нүүрстөрөгч, Уур амьсгалын өөрчлөлт, Шинжлэх ухааны зураг дүрслэл
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг d.byambadorj@tnc.orgНамтар
Б.Долгор нь Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын “Уур амьсгалын нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдэл” болон “Нутгийн иргэдийн манлайлсан бэлчээрийн менежментийн загвар” зэрэг ТЭЗҮ-ийн төслүүдийн төслийн ажилтны үүргийг гүйцэтгэдэг. Эдгээр төслүүдийн хүрээнд нүүрстөрөгчийн худалдаа, мониторингийн чиглэлээр ажиллахаас гадна Уур амьсгалын нөлөөг бууруулах байгальд суурилсан шийдлийн (Nature Climate Solution) талаарх ойлголтыг нэвтрүүлэх, улмаар байгууллагын 2030 зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Тэрээр TNC байгууллагын Ази Номхон далайн бүс нутгийн олон улсын багуудтай хамтран ажиллах үүргийг мөн хүлээдэг.
Б.Долгор нь TNC байгууллагад орохоосоо өмнө Монголын Зэрлэг амьтан хамгаалах төвд судлаачаар ажиллаж байсан туршлагатайгаас гадна зэрлэг амьтны мониторинг болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгаанд оролцож байсан. Чөлөөт цагаараа шинжлэх ухааны зураг дүрслэл зурах дуртай бөгөөд энэ нь түүний урлагийн сонирхлыг шинжлэх ухааны суурьтай хослуулах хобби нь юм. Тэрээр энэ хоббигоо хөгжүүлэн олон улсын уралдаан тэмцээнд оролцож тэргүүн байр хүртэн Цоохор ирвэсийг түүний зулзага гүемийн хамтаар үрчлэх эрх авч байсан тохиолдол бий.
Б.Долгор нь бакалавр болон магистрын зэргээ МУИС-ын Экологийн хөтөлбөрөөр, хөрсний нүүрстөрөгч болон тариалангийн талбайн хөрсний амьсгал чиглэлээр хамгаалсан.