Л.Баярмаа
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн Төслийн зохицуулагч
МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
Төслийн хяналт үнэлгээ, менежмент
ХОЛБОО БАРИХ ХАЯГ
Цахим хаяг bayarmaa.losol@tnc.orgНамтар
Л.Баярмаа нь Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагад “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилт” хөтөлбөрийн Төслийн зохицуулагчаар 2022 оноос хойш ажиллаж байна.
Тэрээр төрийн болон хувийн хэвшилд, тэр дундаа олон улсын байгууллагад төслийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний, худалдан авах ажиллагааны туршлагатай. Л.Баярмаа нь TNC байгууллагад ажиллахаасаа өмнө Дэлхийн банкны төслүүдэд хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, Монгол дахь Emart сүлжээ дэлгүүрт үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан юм.
Л.Баярмаа Австралийн Үндэсний Их Сургуулийн Бизнесийн магистр (2016), Оклахома Сити Их Сургуулийн Компьютерын Шинжлэх Ухааны Мастер (2008), Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн Их Сургуулийн (2006) Компьютерын шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй.