Манай хамт олон

Б.Балжням

Байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн

Б.Балжням

Б.Балжням Байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн © TNC

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Байгаль хамгааллын төлөвлөлт, Шавж судлаач

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

Б.Балжням нь 2020 оноос хойш “Дэ Нэйче Консерванси” байгууллагын хэрэгжүүлж буй Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал төслийн Байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Энэ хүрээнд, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөө боловсруулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлэх, идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, байгалийн нөөцөд тохирсон арга зүйн дагуу хамгааллын үйл ажиллагаа төлөвлөх болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох үүрэг гүйцэтгэдэг.

Б.Балжням нь Хан Хэнтий дэх Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаас ажлын гараагаа анх эхэлсэн. Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Амар мөрний хөтөлбөрийн газарт Байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шавж судлалын лабораторид эрдэм шинжилгээний гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Тэрээр “Монгол орны цох II - Хар цох” номыг хамтран бичсэн бөгөөд Байгаль хамгааллын төлөвлөлтийн сургагч багш нарын сүлжээний гишүүн юм.

Б.Балжням 2013 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Байгаль хамгаалал, экологийн менежментийн чиглэлээр төгссөн. 2016 онд ОХУ-ын Буриад улсын их сургуульд суралцаж “Алашаа говийн хар цох” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан юм.

+ Бүтэн намтар харах - Намтарыг багасгах