Манай хамт олон

М.Ариунтунгалаг

"Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Нийгмийн судлаач

"Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Нийгмийн судлаач

М.Ариунтунгалаг Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал төслийн Нийгмийн судлаач © TNC

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Нийгэм судлал, Нутгийн иргэдийн хөгжил

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Цахим хаяг

Намтар

М.Ариунтунгалаг нь Дэ Нэйче Консерванси байгууллагын “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Нийгмийн судлаачаар 2023 оны 6-р сараас эхлэн ажиллаж байна. М.Ариунтунгалаг нь төслийн нийгмийн судалгаа тэр дундаа Орон нутгийн иргэдийн бичил санхүү, Байгалийн нөөцийн хамтын менежментийн төлөвлөлтийн хэрэгжилт, малчдын нийгэм-эдийн засгийн судалгаануудыг зохион байгуулах болон төслийн хяналт, үнэлгээний хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй билээ.

М.Ариунтунгалаг нь Японы Хүүхдийг Ивээх Сан-Монгол ОУБ-д Хяналт, Үнэлгээ хариуцсан-Үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан ба уг албан үүргийн хүрээнд хариуцаж буй төслийн хяналт, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах, төслийн хэрэгжилтийг хянах, Мэдлэг-Хандлага-Дадал судалгааг зохион байгуулах болон хяналт, үнэлгээний шинэлэг аргачлалыг нэвтрүүлэх зэрэг ажлыг хариуцаж байсан.

Түүнчлэн тэрээр Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны хэрэгжүүлж буй “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн Жендер, Нийгмийн мэргэжилтэн, АДРА Монгол ОУБ-д “Олон нийтэд түшиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх үйлчилгээ” төслийн менежерийн албыг тус тус хашиж байсан туршлагатай.

М.Ариунтунгалаг нь ШУТИС-ын Нийгмийн ажлын бакалавр болон Өмнөд Солонгос Улсын Сам-Юк Их сургуульд Боловсролын Сэтгэлзүй чиглэлээр магистрын зэрэг тус тус горилсон юм.

+ Бүтэн намтар харах - Намтарыг багасгах