Бидний Алсын хараа, Зорилго, Үнэт зүйлс
Алсын хараа
Амьтай бүхний оршин тогтох үндэс болсон газар нутаг, усаа хамгаална.
Эрхэм зорилго
Бидний эрхэм зорилго нь хүн төрөлхтний сайн сайхан байдал, ирээдүй хойч үеийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө байгалиа унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд оршино.
Бид энэхүү алсын хараандаа хүрэхийн тулд дэлхий дахинд нүүрлээд буй байгалийн давагдашгүй бэрхшээл, сорилтуудыг хүлээн зөвшөөрч, хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг баталгаажуулж, байгаль дэлхийг унаган төрхөөр нь хамгаалах шинэ арга замыг хамтдаа эрэлхийлэх шаардлагатай. Дэ Нэйче Консерванси нь газар нутаг, усаа онцгойлон хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, өсөн нэмэгдэж буй хүн амыг хоол хүнс, ундны усаар тогтвортой хангах, эрүүл аюулгүй хотуудыг бий болгох болон хүн байгалийн шүтэлцээг дэмжих зорилготой.
Үнэт зүйл
Бусдад хүндэтгэлтэй, шударга зарчмаар хандах
Дэ Нэйче Консерванси байгууллага нь дэлхий даяарх бүхий л үйл ажиллагаандаа бусдад хүндэтгэлтэй, алагчлахгүй, шударга зарчмаар хандах дүрмийг баримталдаг. Бид байгууллагынхаа бүх үйл ажиллагаанд ёс суртахууны болон мэргэжлийн өндөр стандартыг дагаж мөрддөг бөгөөд ингэснээр эрхэм зорилго болон олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг.
- Үргэлж шударга, ил тод нээлттэй байж,
- Эрхэм зорилго, хамт олон, хандивлагчид болон бүх түншийнхээ өмнө хариуцлага хүлээн,
- Түншүүдтэйгээ хүндэтгэлтэй харилцаж, санал бодлоо хуваалцаж, ур чадвараа байнга хөгжүүлж, амлалтаа биелүүлэх замаар итгэлцлийг бий болгох зарчим баримталдаг.
Хүмүүс, олон нийт, соёлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах
Бидний хамгаалахыг зорьж буй газар нутаг, байгалийн нөөцөөс амьжиргаа нь хамааралтай байдаг нутгийн иргэд болон түншүүдийн идэвхтэй оролцооноос тогтвортой байгаль хамгааллын амжилт хамаардаг. Бид нийгэм соёлын хэрэгцээ, үнэт зүйл, уламжлалыг хүндэтгэж, харилцан ашигтай, итгэлцэл бүхий харилцааг бий болгохыг эрмэлздэг.
- Нутгийн иргэд, тэдний аж амьдрал, соёлд хүндэтгэлтэй хандаж, тэдний эдийн засгийн нөхцөл байдалд бодитой, мэдрэмжтэй хандан,
- Түншүүд болон хамт олонтойгоо үнэнч шударга зарчмаар хандаж
- Байгаль хамгаалах бодит шийдлүүдийг боловсруулахын тулд орон нутгийн иргэд төдийгүй нийгмийн бүхий л салбартай хамтран ажилладаг.
Олон талт байдлыг эрхэмлэх
Байгаль хамгаалалд төрөл бүрийн гарал угсаа, өөр өөр туршлага, өвөрмөц онцлогтой хүмүүсийн манлайлал, оролцоо илүү үр дүнтэй болохыг бид хүлээн зөвшөөрдөг.
Бид олон талт, хүртээмжтэй бөгөөд тэгш эрхийг хүндэтгэдэг байгууллагын зарчмын хүрээнд ажилтан сонгон шалгаруулж, тэднийг хөгжүүлэхийг хичээдэг. Дэ Нэйче Консерванси байгууллагын хамт олон бид:
- Эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө илүү үр дүнтэй ажиллах нь бидний онцлог,
- Өөр өөр туршлага, сэтгэлгээ, соёлыг хүндэтгэж, түүнээс суралцахыг эрмэлздэг,
- Өдөр тутамдаа хүн бүртэй хүндэтгэлтэй харьцаж, тэднийг урамшуулж, ажилтан бүрийн хувь нэмрийг үнэлдэг уур амьсгалыг ажлын байрандаа бий болгохыг эрмэлздэг,
- Хамтран ажиллагсад, итгэмжлэгдсэн төлөөлөгч, удирдах зөвлөлийн олон талт байдлыг бэхжүүлэхийг эрмэлздэг.
Нэгдмэл хамт олон
Бид эрхэм зорилгодоо хүрэхийн тулд улс орны түвшинд төдийгүй олон улсын хэмжээнд нэг баг болж хамтран ажилладаг учраас хүчирхэг байдаг. Амжилтын маань хөшүүрэг болсон хамтын хүчин чармайлтыг бид үнэлдэг.
Бид:
- Үргэлж эрхэм зорилгоо санаж, бүхий л үйл ажиллагаагаа зөв стратеги, зөв хэмжүүрээр, зөв газарт хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг.
- Байгаль хамгаалах ажилдаа гол анхаарлаа төвлөрүүлэхдээ өөрсдөд буй бүхий л нөөц бололцоогоо зөв зохистой хуваарилан, эрхэм зорилгоо чиг болгон ажилладаг.
- Хувь хүн, баг, төслийн амжилтыг байгууллагын бүхий л ажилтны амжилт гэж үздэг.
Бодит, тогтвортой үр дүн
Бид байгаль хамгааллын цогц асуудлуудад тохирсон хэмжээст, тогтвортой үргэлжлэх ач холбогдолтой шийдэл олохын тулд хамгийн боломжит судалгаа, бүтээлч сэтгэлгээ болоод найрсаг хандлагыг ашиглана. Бид:
- Тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох, шийдвэр гаргах, арга хэмжээ авах болон үр дүнгээ тооцохын тулд байгаль хамгааллын шинжлэх ухаанд суурилсан аргыг боловсруулж, дүн шинжилгээ хийж, ашигладаг.
- Үр дүнд хүрэхийн тулд бүтээлчээр сэтгэж, аливааг шинээр харахыг хичээдэг бөгөөд
- Үйл ажиллагаагаа байгаль орчинд хамгийн ээлтэй байдлаар явуулахыг зорьдог.