Нууцлалын мэдэгдэл
Нууцлалын мэдэгдэл
2023 оны 12 дугаар сарын ...-ны өдөр шинэчлэв
Дэ Нэйче Консерванси (цаашид “Консерванси” гэх) нь хувь хүний мэдээллийг цуглуулах, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, дамжуулалтыг чухалчлах замаар мэдээллийн аюулгүй байдалд онцгойлон анхаардаг. Консервансигийн зүгээс таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглаж буй талаар танд ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор энэхүү Нууцлалын мэдэгдлийг боловсруулан хүргүүлж байна. Энэхүү Нууцлалын мэдэгдэл нь tncmongolia.org ("Вэбсайт")-оор дамжуулан цуглуулж буй мэдээллийг бид хэрхэн хэрэглэж буй талаарх тайлбар болно.
Консервансигийн зарим хамаарал бүхий болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь (ялангуяа АНУ болон Консерванси байгууллагын бусад салбар байрлаж буй улс орнууд) Монгол Улсаас өөр улс орнуудад байрладаг бөгөөд Консерванси нь таны мэдээллийг гадаад улс орнуудад байрлах эдгээр хамаарал бүхий болон үйлчилгээ үзүүлэгч нартай хуваалцаж болохыг анхаарна уу.
Вэбсайтад зочилсноор та энэхүү Нууцлалын бодлогод заасан бодлогыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв та энэхүү Нууцлалын бодлоготой санал нийлэхгүй бол Вэбсайтыг ашиглахыг зөвшөөрөхгүй. Conservancy нь энэхүү нууцлалын бодлогыг үе үе шинэчилж болно. Бид ямар нэгэн өөрчлөлтийг энд нийтлэх тул үе үе шалгаж байгаарай. Өөрчлөлтүүдийг нийтэлсний дараа та энэ вэб сайтыг үргэлжлүүлэн ашиглах нь ийм өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч буй хэрэг болно.
Бидний цуглуулж буй хувийн мэдээлэл
"Хувийн мэдээлэл" гэдэг нь тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, таних боломжтой эсвэл танигдах боломжтой хувь хүнтэй холбоотой мэдээлэл юм.
Бид дараах Хувийн мэдээллийг цуглуулдаг: Таны зүгээс энэхүү вэбсайтын ашиглалт, хандалттай холбоотой цуглуулсан дүн шинжилгээ болон бусад холбогдох мэдээлэл бөгөөд таныг вэбсайтруу нэвтрэн хандах үед бид эдгээр мэдээллийг цуглуулдаг. Бид мөн таны бидэнтэй харилцах болон бусад замаар бидэнтэй хуваалцахаар сонгосон аливаа Хувийн мэдээллийг цуглуулдаг.
Консерванси нь хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, боловсруулж буй талаар
Консерванси болон бидний үйлчилгээ үзүүлэгчид нь Хувийн мэдээллийг хууль эрх зүйн хүрээнд бизнесийн зорилгоор цуглуулж, ашиглаж, боловсруулдаг. Үүнд:
- Вэбсайтын үйл ажиллагааг хангах болон таны хүсэлтийг шийдвэрлэх
- Таны асуулт, санал хүсэлтэд хариулах
- Хууран мэхлэлт, зөвшөөрөлгүй гүйлгээ, гомдол болон бусад өр төлбөрөөс хамгаалах, хакер болон бусад зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг илрүүлэх замаар боломжит эрсдэлээс сэргийлэх замаар Вэбсайт болон Консервансийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах
- Дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хэрэглээний чиг хандлагыг тодорхойлох, сурталчилгааны кампанит ажил боловсруулах, аудит хийх, хууран мэхлэлтээс урьдчилан сэргийлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах, харилцаа холбоог илүү боловсронгуй болгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор
- Ашиглах нөхцөл болон бусад үйл ажиллагааны нөхцөлийг хэрэгжүүлэх.
- Хувийн мэдээллийг нэгтгэх болон/эсхүл танихгүй болгох. (Хэрэв бид Хувийн мэдээллийг нэгтгэж, танихгүй бол тус өгөгдлийг Хувийн мэдээлэлд тооцохгүй ба түүнийг ямар ч зорилгоор ашиглах боломжтой юм.)
- Тусгайлан тодорхойлсон хэсэгт тайлбарласны дагуу зэрэг болно.
Консерванси нь хувь хүний мэдээллийг хэрхэн дамжуулж буй талаар
Бид хувийн мэдээллийг дараах байдлаар дамжуулдаг:
- Өөрсдийн үйлчилгээ үзүүлэгчдэд: Бидний өмнөөс вэбсайтын удирдах, дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн технологи болон холбогдох дэд бүтцийн нөхцөлүүд, нэгдсэн дүн шинжилгээ зэрэг үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж буй гуравдагч этгээдүүд, аудитор, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн зөвлөхүүдэд ил болгож болно.
- Хамаарал бүхий байгууллагуудад: Бид энэхүү Нууцлалын мэдэгдэлд нарийвчлан заасан зорилгын хүрээнд өөрийн хамаарал бүхий этгээдүүд болон бусад салбар зэрэг холбогдох байгууллагуудтай мэдээллээ хуваалцаж болно.
Та өөрийн Хувийн мэдээллээ ил тод болгох боломжтой: Хэрэв та манай мессеж самбар, чат, профайл хуудас, блог болон мэдээлэл, контент нийтлэх боломжтой бусад хэсэгт мэдээлэл, материал нийтэлсэн бол тэдгээрийг өөрийн хүссэн байдлаар (ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, манай Сошиал медиа хуудаснуудыг хамруулах боломжтой) нийтлэх боломжтой. Энд дурьдсан замаар таны нийтэлсэн эсвэл задруулсан аливаа мэдээлэл олон нийтэд ил болж, бусад хэрэглэгчид болон олон нийтэд нээлттэй байж болохыг анхаарна уу. Аливаа мэдээллийг олон нийтэд ил болгох талаар шийдвэр гаргахдаа болгоомжтой хандахыг уриалж байна.
Бусад ашиглалт ба мэдээллийг ил тод болгох талаар
Мөн бид таны Хувийн мэдээллийг шаардлагатай эсвэл зохимжтой гэж үзвэл дээр дурьдсанаас өөр байдлаар буюу тухайлбал өөрсдийн хууль ёсны үүрэг эсвэл хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн дараах байдлаар ашиглах, задруулах боломжтой.
- Холбогдох хууль, дүрэм журмыг дагаж мөрдөх, үүнд таны оршин суугаа улсаас өөр улсын хууль тогтоомж багтаж болно.
- Олон нийт болон Засгийн газрын хүсэлтэд хариу өгөх, үүнд таны оршин суугаа улсаас өөр улсын удирдлага багтаж болно.
- Хууль сахиулах байгууллагын хүсэлт, шаардлагын дагуу хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах
- Хууль зүйн бусад шаардлагын хүрээнд, тухайлбал манай нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх болон/эсвэл бидний эрх, нууцлал, аюулгүй байдал, өмч хөрөнгө болон/эсвэл манай хамаарал бүхий байгууллага, таны болон бусдын эрхийг хамгаалах хүрээнд.
- Борлуулалт, бизнесийн гүйлгээтэй холбоотой. Тухайлбал, бид үйл ажиллагаа, эд хөрөнгө (аливаа төрлийн дампуурал болон үүнтэй төстэй үйл явцыг мөн оруулна)-өө бүхлээр нь эсхүл аль нэг хэсгийг өөрчлөн зохион байгуулах, нэгтгэх, худалдах, хамтарсан компани байгуулах, шилжүүлэх, дамжуулах эсвэл бусад байдлаар захиран зарцуулах тохиолдолд бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах, шилжүүлэх хууль ёсны ашиг сонирхолтой гэдгээ үүгээр илэрхийлж байна.
Консерванси нь бусад мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, боловсруулж буй талаар
"Бусад мэдээлэл" гэдэг нь таны хувийн шинж чанарыг үл илэрхийлэх эсвэл хэн нэгэнтэй шууд хамааралгүй аливаа мэдээллийг хэлнэ. Хэрэв бид холбогдох хуулийн дагуу бусад мэдээллийг Хувийн мэдээлэл гэж үзэх шаардлагатай тохиолдолд бид тэдгээр мэдээллийг энэхүү Нууцлалын мэдэгдэлд тусгасан хувийн мэдээлэл ашиглах, задруулах зорилгоор ашиглах, задруулах болно.
Бид IP хаяг, хөтчийн (броусерийн) төрөл, мобайл төхөөрөмжийн төрөл, вэбсайт эсвэл аппликейшнээр хандсан контент, Медиа хандалтын хяналтын (MAC) хаяг, компьютерын төрөл (Windows эсвэл Macintosh), дэлгэцийн нягтрал, үйлдлийн системийн нэр ба хувилбар, төхөөрөмжийн үйлдвэрлэгч ба загвар, хэл, интернэт хөтчийн төрөл ба хувилбар болон вэбсайтыг ашигласан нийт хугацаа зэрэг бусад мэдээллийг цуглуулдаг. Хөтчийн үйл ажиллагаа эсвэл IP хаягийг зочилсон цаг болон зочилсон хуудас(ууд)-ын мэдээллийг цуглуулах нь нийтлэг практик бөгөөд олон вэбсайт, аппликейшн болон бусад үйлчилгээнүүд хэрэглээний түвшинг тооцоолох, серверийн асуудлыг оношлох, вэбсайтыг удирдахад туслах зэрэг зорилгоор эдгээр үйлдлийг автоматаар гүйцэтгэдэг.
Бид хиймэл дагуул, үүрэн телефоны цамхаг, Wi-Fi ашиглан таны гар утасны физик байршил эсвэл таны төхөөрөмжийн газарзүйн байршлыг тодорхойлох мэдээллийг цуглуулах боломжтой байж болно.
Бид "Күүки" (Cookies) болон үүнтэй ижил төстэй технологиор дамжуулан вэбсайтад зочилсон талаарх мэдээллийг тусад нь болон нэгтгэсэн хэлбэрээр хүлээн авдаг. Күүки нь таныг вэбсайтад зочлох үеийн таны төхөөрөмж дээр байрлуулсан мэдээллийн хэсгүүд бөгөөд таныг вэбсайтруу буцаж зочлох үеийг таньж мэдэхэд тусалдаг. Мөн бид вэбсайтын дизайн, үйл ажиллагаа, функцийг тасралтгүй сайжруулах, тэдгээрийг хэрхэн ашиглаж буйг ойлгох, тэдгээртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зорилгоор вэбсайтын ашиглалтын талаарх статистик мэдээллийг цуглуулдаг. Одоогийн байдлаар бид "Мөшгөхийг хориглох тухай" хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа болно.
Хэрэв та күүки ашиглах замаар мэдээлэл цуглуулалтыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд ихэнх хөтчүүдэд тухайлсан күүки (эсвэл күүкинүүдийг)-г компьютерт шилжүүлэхээс татгалзах болон күүкиг хүлээн авах сонголтуудыг санал болгодог энгийн зохицуулалт байдаг. Гэсэн хэдий ч та күүкиг хүлээн авахгүй тохиолдолд тухайн Вэбсайтыг бага зэргийн төвөг учирч болзошгүй бөгөөд бидний санал болгож буй зарим функцэд хандах боломжгүй болно.
Бид гуравдагч талын аналитик болон оновчлолын үйлчилгээг ашиглан вэбсайтыг сайжруулж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор, тухайлбал хулганы буюу маузны товшилт, хулганы хөдөлгөөн, гүйлгэх үйл ажиллагаа, вэбсайтад бичсэн текст зэргийг бүртгэж болно.
Бид пикселийн шошго болон бусад ижил төстэй технологиудыг ашиглан вэбсайтын хэрэглэгчдийн үйлдлийг хянах, вэбсайтын ашиглалтын талаарх статистик мэдээлэл, хариу хандалтын хувь хэмжээг нэгтгэх боломжтой.
Бид Google Analytics болон Adobe Analytics-ийг ашигладаг бөгөөд тэдгээр нь күүки болон бусад ижил төстэй технологиудыг ашиглан вэбсайтын ашиглалтын талаарх мэдээллийг нууцаар цуглуулж, вэбсайтын чиг хандлагыг мэдээлдэг. Та www.google.com/policies/privacy/partners/ хаягаар зочилж Google-ын үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд https://tools.google.com/dlpage/gaoptout хаягаар нэвтрэн Google Analytics-аас татгалзах хөтчийн нэмэлт сонголтыг татаж авах замаар үүнээс татгалзаж болно. Та https://www.adobe.com/privacy/analytics.html хаягаар зочилж, Adobe-ийн хэрэглээний талаар мэдээлэл авах боломжтой бөгөөд https://www.adobe.com/privacy/opt-out.html хаягаар зочилж татгалзаж болно.
Нэгдсэн мэдээлэл: Бид маркетинг, зар сурталчилгаа, судалгаа эсвэл үүнтэй ижил төстэй зорилгоор нийт статистик болон бусад хувийн бус мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцаж болно. Эдгээр нэгдсэн статистикийн хүрээнд таны хувийн мэдээлэл бусдад дамжуулагддаггүй болно.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу хориглосноос бусад тохиолдолд бид Бусад мэдээллийг аливаа нэг зорилгоор ашиглаж, дамжуулдаг. Зарим тохиолдолд бид Бусад мэдээллийг хувийн мэдээлэлтэй нэгтгэж болно. Энэ тохиолдолд бид нэгтгэсэн мэдээллийг Хувийн мэдээлэл хэмээн үздэг.
Та өөрийн хувийн мэдээллийн цуглуулалт, ашиглалтыг хэрхэн хянах вэ?
Та холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бидэнд дамжуулсан аливаа Хувийн мэдээлэл рүүгээ хэдийд ч хандах, тэдгээрийг засварлах, хязгаарлах, шинэчлэх, өөрчлөх, устгах эрхтэй болно. Эдгээр зорилгоор болон бусад этгээдүүдэд дамжуулах зорилгоор хувийн мэдээллийнхээ цахим хуулбарыг авах хүсэлт гаргах бол (холбогдох хуулийн хүрээнд танд дата мэдээлэл зөөвөрлөх эрх олгогдсон тохиолдолд) admin.mongolia@tnc.org хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Та өөрийн гаргаж буй хүсэлтдээ ямар Хувийн мэдээллээ өөрчлөхийг хүсэж буй тухайгаа тодорхой бичнэ үү. Та өөрийн хувийн мэдээллийг манай мэдээллийн сангаас нуухыг, эсвэл таны хувийн мэдээлэл ашиглалтыг ямар байдлаар хязгаарлахыг хүсэж буйгаа бидэнд мэдэгдэнэ үү. Таныг хамгаалах үүднээс бид зөвхөн таны хүсэлт ирүүлэхдээ ашигладаг тухайлсан имэйл хаягтай холбогдох Хувийн мэдээллийн талаарх хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө таны хувийн мэдээллийг баталгаажуулах шаардлагатай байж болно. Бид таны хүсэлтийг боломжит байдлаар хурдан хугацаанд шийдвэрлэх болно.
Бид бүртгэл хөтлөх зорилгоор тодорхой мэдээллийг хадгалах шаардлагатай болохыг анхаарна уу. Мөн манай мэдээллийн сан болон бусад бүртгэлд үлдэж болох үлдэгдэл мэдээлэл байж болох бөгөөд тэдгээрийг устгахгүй.
Бид таны хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг талаар
Консерванси нь таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд төрөл бүрийн хамгаалалтын арга хэрэгслийг ашигладаг. Бид Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэх, задруулахаас хамгаалахын тулд зохион байгуулалт, цахим, физик, захиргааны болон техникийн арга хэмжээ, тэр дундаа шифрлэлт зэргийг хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч аливаа мэдээллийг дамжуулах, цахим хэлбэрээр хадгалах нь бүрэн аюулгүй байх боломжгүй. Хэрэв таны зүгээс вэбсайт ашиглалт эсвэл бидэнтэй холбоотой харилцаа аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна гэж үзвэл доорх "Асуулт/Холбоо барих мэдээлэл" хэсэгт тайлбарласны дагуу бидэнд нэн даруй мэдэгдэнэ үү.
Хадгалалтын хугацаа
Хуулиар зөвшөөрсөн болон илүү урт хугацаанд хадгалах шаардлагаас бусад тохиолдолд бид Хувийн мэдээллийг энэхүү Нууцлалын мэдэгдэлд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаанд хадгалдаг.
Бид хадгалах хугацааг дараах шалгуурын дагуу тодорхойлсон болно:
- Тантай байнгын харилцааг үргэлжлүүлэхэд шаардлагатай хугацаа;
- Дагаж мөрдөх шаардлагатай хууль ёсны үүрэг байгаа эсэх, эсхүл
- Бидэнд хамаарах хууль эрх зүйн нөхцөл шаардлагыг харгалзан (боломжит хөөн хэлэлцэх хугацаа, шүүх ажиллагаа эсвэл шийдвэрлэлтийн мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой) мэдээллийг хадгалах нь зүйтэй эсэх.
Хүүхдийн хувийн мэдээлэл
Энэхүү вэбсайт нь 13-аас доош насны хүүхдүүдэд зориулагдаагүй ба Консерванси нь 13-аас доош насны хүүхдүүдийн мэдээллийг зориудаар цуглуулдаггүй бөгөөд тус насны хэрэглэгчдийг манай вэбсайтаар дамжуулан аливаа Хувийн мэдээллээ оруулахгүй байхыг хүсэж байна.
Хил дамнасан дамжуулалт
Таны Хувийн мэдээллийг манай байгууллагын салбар эсвэл үйлчилгээ үзүүлэгчийн харьяалагдах аливаа улс оронд хадгалж, боловсруулагдаж болох ба вэбсайтыг ашигласнаар та өөрийн оршин суугаа улсаас өөр мэдээлэл хамгаалах дүрэм журам бүхий бусад улс, тэр дундаа АНУ-д мэдээлэл дамжуулахыг зөвшөөрч байгаа болно. Зарим тодорхой тохиолдлуудад бусад улсын шүүх, хууль сахиулах байгууллага, зохицуулах агентлаг эсвэл аюулгүй байдлын байгууллагууд таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй байж болно.
Гуравдагч этгээдийн контент ба холбоосууд
Манай вэбсайт нь Консервансигийн зүгээс хянах боломжгүй эсхүл бидэнд хамааралгүй гуравдагч вэбсайт, аппликейшн эсвэл ижил төстэй технологит холбогдох холбоосуудыг агуулах боломжтой. Эдгээр холбоос бүхий вэбсайтуудад хандах аливаа хандалт, ашиглалт нь энэхүү мэдэгдэлд хамаарахгүй ба гуравдагч талын вэбсайтуудын нууцлалын бодлогоор зохицуулагдана. Бид эдгээр бусад вэбсайтууд болон/эсвэл аппликейшнүүдийн мэдээллийн хэрэглээ эсвэл контентыг хариуцахгүй болно.
Бид Facebook, Apple, Google, Microsoft, RIM эсвэл бусад апп хөгжүүлэгч, апп үйлчилгээ үзүүлэгч, сошиал медиа платформ нийлүүлэгч, үйлдлийн систем нийлүүлэгч, утасгүй сүлжээний үйлчилгээ үзүүлэгч эсвэл төхөөрөмж үйлдвэрлэгч гэх мэт бусад байгууллагын мэдээлэл цуглуулах, ашиглах, задруулах, аюулгүй байдлын бодлого, үйл ажиллагаанд, тухайлбал Аппликейшн эсвэл манай Сошиал медиа хуудаснуудаар дамжуулан бусад байгууллагад задруулсан аливаа Хувийн мэдээлэлтэй холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй болно.
Эмзэг мэдээлэл
Тодорхой хүсэлт гаргаагүй тохиолдолд бид таныг аливаа эмзэг Хувийн мэдээлэл (жишээ нь, хүний үндэс, угсаа, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллүүд)-ээ бидэнд илгээхгүй, дамжуулахгүй байхыг хүсэж байна.
Энэхүү Нууцлалын мэдэгдэлд оруулсан өөрчлөлтүүд
Консерванси нь энэхүү Нууцлалын мэдэгдэлд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулж болно. Бид ямар нэгэн өөрчлөлтийг вэбсайтдаа нийтлэх бөгөөд тодорхой хугацаанд эдгээр өөрчлөлтийг шалгаж байхыг зөвлөж байна. Энэхүү хуудасны дээд талд байгаа "Хүчин төгөлдөр болсон огноо" гэсэн гэсэн хэсэг нь бидний Нууцлалын мэдэгдэлд хамгийн сүүлд оруулсан өөрчлөлтийг илэрхийлнэ. Энэхүү Нууцлалын мэдэгдэлд оруулсан аливаа өөрчлөлт нь шинэчилсэн Нууцлалын мэдэгдлийг вэбсайтад нийтэлснээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсний дараа та вэбсайтыг үргэлжлүүлэн ашиглах эсвэл манай байгууллагатай харилцсанаар таны зүгээс шинэчлэгдсэн Нууцлалын мэдэгдлийг хүлээн зөвшөөрч буйг нотлох үндэслэл болно.
Асуулт/Холбоо барих мэдээлэл
Хэрвээ танд энэхүү Нууцлалын мэдэгдэлтэй холбоотой эсхүл бидний хувийн мэдээллийн хэрэглээтэй холбоотой ямар нэгэн асуулт, тодруулга, санал хүсэлт байгаа бол admin.mongolia@tnc.org имейл хаягаар, +976 7011 8525 утсаар болон доорх хаягаар холбогдоно уу:
Дэ Нейчэ Консерванси
DHL оффис барилга
201-р байр, 2 давхар
Энхтайваны өргөн чөлөө 10/5, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Улаанбаатар 14210, Монгол Улс
Имэйлээр харилцах нь аюулгүй байдлыг бүрэн хангадаггүй гэдгийг санан бидэнд илгээх имэйлд кредит карт болон бусад нууц мэдээллийг оруулахгүй байхыг зөвлөж байна.