Бидний тухай
Хүн байгальтайгаа зохицон амьдарч, зэрэгцэн хөгжих дэлхий ертөнцийн төлөөх олон улсын, ашгийн бус байгаль хамгааллын байгууллага
1951 онд Америкийн Нэгдсэн Улсад үүсгэн байгуулагдсан Дэ Нэйче консерванси байгууллага нь байгаль орчны доройтол, сорилтод байгальд суурилсан шийдлүүдийг бий болгох шинжлэх ухаанд тулгуурласан арга барилаар зургаан тивийн 70 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2008 оноос хойш байгаль хамгаалах чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Our Mission and Vision
-
Алсын хараа
Амьтай бүхнийг тэтгэгч газар нутаг, усаа хамгаална.
Шинжлэх ухаан, хамтын ажиллагаанд суурилсан эхлэл
Тэргүүлэх эрдэмтэн судлаачид, иргэд, салбарын манлайлагчид нарын байгалиа хайрлан хамгаалах нэгдсэн үзэл санаан дор TNC байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. TNC байгууллагын Монгол дахь үйл ажиллагаа 16 жилийн өмнөөс эхэлсэн юм. Бид өнөөг хүртэл байгаль хамгааллын чиглэлд хийж бүтээсэн ажил үйл, түүхээрээ бахархдаг.
TNC байгууллагын он цагийн товч түүх
Дорнод, Хэнтий аймгийн нутгуудыг дамнан орших Тосон Хулстайн Байгалийн Нөөц Газарт холбогдох талуудын оролцоотой хамтын менежментийг нэвтрүүлэх, менежментийг дэмжих үйл ажиллагаа эхлүүлэв.
Экологийн хувьд чухал ач холбогдолтой, цаашид хамгаалах шаардлагатай газруудыг тогтоох зорилгоор Монгол орны хээрийн экологийн бүc нутгийн үнэлгээ хийж гүйцэтгэв.
2012-2015
Монгол орны хэмжээнд Экологийн бүс нутгийн үнэлгээг холбогдох талуудтай хамтран гүйцэтгэж, экологийн ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай газруудыг тогтоосон. Уг судалгаанд үндэслэн газар нутгийг тусгай хамгаалалтад авахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монгол орны говийн Экологийн бүс нутгийн үнэлгээ хийх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон бусад холбогдох талуудын хамтарсан тушаал гарч судалгааны ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
2016 - 2019
Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай зарим газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх улмаар менежментийн үp ашигтай байдлыг сайжруулахаар ажиллаж байна.
“Монгол орны өмнийн говьд биологийн олон янз байдлыг хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэв.
УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо болон БОАЖЯ-д нэр бүхий 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллав.
“Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх боломжийн судалгааг 2021 оноос эхлүүлж, 2022 онд тус хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулахад холбогдох талуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулав.
Монгол орны хээр нутаг болон хүлэрт намаг бүхий газруудад нүүрстөрөгчийн шингээх боломжийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Судалгаа, тайлан
Бид шинжлэх ухаанд тулгуурласан судалгаа шинжилгээгээр дамжуулан хүний сайн сайхан байдалд суурилсан байгаль хамгааллын шийдлүүдийг санал болгодог.
Байгаль хамгааллын ажилд дэмжлэг үзүүлэх
Дэлхий дээрх хамгийн ховор экосистемийг хамгаалахад та тусалж чадна.