Moon at sunrise, Mongolia.
Moon at sunrise over a herd of grazing horses, Mongolia. © Bayar Balgantseren

Газар нутгийн 30 хувийг хамгаалах “30x30” зорилго

Монгол Улс 2030 он гэхэд нийт нутаг дэвсгэрийнхээ 9 хувь болох 14 сая га газрыг шинээр Улсын тусгай хамгаалалтад авч, 30x30 зорилго буюу нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаална.

Хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхий нийтээрээ байгалиа хамгаалах нэгэн зорилго дор нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, 2022 оны 12 дугаар сард дэлхийн 190 гаруй улс байгалиа хамгаалах нэгдсэн зорилго болох “Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ”-г хэрэгжүүлэхээр нэгдсэн юм.

Энэхүү бодлогод биологийн олон янз байдлын доройтлын эсрэг чиглэсэн 23 зорилтыг баталсан. Зорилт 3 буюу “30x30” зорилгод 2030 он гэхэд дэлхийн хуурай газар, ус, эрэг, далайн бүс нутгийн 30 хувийг үр дүнтэй хамгаална хэмээн тусгасан юм.

Энгийнээр хэлбэл, 30х30 зорилго бол дэлхий дээрх байгаль хамгааллын хамгийн том амлалт юм. Өнөөдрийг хүртэл дэлхийн 190 гаруй улс энэхүү зорилтыг биелүүлэх үүрэг хүлээсэн байна.

Quote

Манай улс 30 жилийн өмнө газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах энэхүү зорилгыг анх дэвшүүлж, хэрэгжүүлж байсан бол өдгөө дэлхий даяар тус бодлого хэрэгжиж байна.

Монголын газар нутаг, бэлчээрийг хамгаалах нь улс үндэстний ирээдүй, аж ахуй амьдралд чухал ач холбогдолтой учраас TNC байгууллага нь 2008 оноос хойш ажиллаж байна. 30 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар газар нутгаа хамгаалахын ач холбогдлыг ойлгосны үндсэн дээр, 2030 он гэхэд улсынхаа нийт нутаг дэвсгэрийн 30 хувийг хамгаалалтад авах амлалт өгсөн. Бидний хамгаалахаар зорьж буй гол газруудын нэг нь Африкийн Сэрэнгэтигээс 10 дахин том, дэлхийн хамгийн том хөндөгдөөгүй, эрс тэс уур амьсгалд орших Дорнодын тал нутаг юм.

Монгол улс газар нутгаа хамгаалах чухал цаг үе Манай улс 2019 онд 3.4 сая га талбай бүхий 22 газрыг тусгай хамгаалалтад авав.

Манай улс 2019 онд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбай бүхий 22 газрыг байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дархан цаазтай газар зэрэг ангилалаар тусгай хамгаалалтад авсан юм (Доорх газрын зурагт үзүүлэв). Баруун талаараа Алтайн нуруу, зүүн талаараа Дорнодын их талыг хамарсан эдгээр байршлууд нь өсөж үржихдээ өргөн уудам газар нутаг шаарддаг ирвэс, аргаль зэрэг нэн ховор ан амьтдын өлгий нутаг юм.

A Map of Mongolia's protected areas in 2020.
A Map of Mongolia's protected areas before 2008.
МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАЙ ГАЗАР 2008 оноос өмнөх ба 2020 оны тусгай хамгаалалттай газар нутгийн харьцуулалт.

Тогтвортой ирээдүйн төлөө зайлшгүй хадгалан үлдээх ёстой дэлхийн чухал экосистемийн нэг бол Монголын бэлчээр нутаг юм.

Зүүнээс баруун зүгт Монгол орны нутаг дэвсгэрийн 80 хувийг эзэлсэн бэлчээрийн бүс нутаг нь 200,000 гаруй малчин өрхийн амьжиргааг залгуулдаг. Ази тив дахь энэхүү асар том бэлчээр тал нь аргаль, зээр, цоохор ирвэс, өвөгт тогоруу, нөмрөг тас, нэн ховордсон бөхөн гөрөөс зэрэг уугуул зэрлэг ан амьтдын амьдрах орчин болдог.

Гэвч Монголын бэлчээр нутагт аюул нүүрлээд байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр нийтийн эзэмшлийн газар дээрхи хувийн өмчлөлийн малын тоо толгой хэт өсч, бэлчээрийн даац хэтрэх, амьдрах орчин доройтоход хүргэж байна. Бэлчээрийн даац хэтрэх, ой модыг их хэмжээгээр огтолж сүйтгэх, уул уурхайн олборлолт зэрэг нь Монголын экологийн системд ихээхэн аюул эрсдэл учруулж байна.

Азийн хөгжлийн банкны мэдээлснээр Монгол улсын бэлчээрийн 70 орчим хувь нь доройтож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар болон нүүдэлчин малчдын амьжиргаанд нөлөөлж байна. Жил бүр 31 тераграмм нүүрстөрөгчийг шингээдэг нүүрстөрөгчийн чухал шингээгч болох бэлчээрийг хамгаалах нь чухал ач холбогдолтой болоод байна.

Газар нутгийг тусгай хамгаалалтад авах суурь судалгаа

TNC байгууллага нь Монгол орны хэмжээнд "Экологийн бүс нутгийн үнэлгээ" хэмээх судалгааны ажлыг холбогдох талуудтай хамтран гүйцэтгэж, экологийн хувьд чухал ач холбогдолтой, цаашид хамгаалах шаардлагатай газруудыг тогтоосон юм. Уг судалгаанд үндэслэн газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.